MADE IN MONGOLIA
/Нас: 6+, Нүүр 28-32, хатуу хавтастай/
Энэхүү үлгэрт Хүннү гүрнийг үндэслэгч Модунь хааны бага нас гарна.
Бяцхан хүү Модунь ээждээ туслахын тулд ид шидийн эрэлд гарчээ. Хүү ер бусын адал явдлуудтай учирч, ид шид бол эр зориг, нинжин сэтгэл бас агуу их хайр юм гэдгийг олж мэднэ. Тэр алтайн нурууны хүчирхэг ирвэстэй нөхөрлөснөөр газар нутаг, эх орноо хайрлахын учрыг тунгаан ухаан сууж, үйл хэргээ ч бүтээн хайрт ээждээ эргэн ирдэг.
Зоригт хүү Модунийг шороон бор өнгөөр илэрхийлсэн нь газар шороондоо хайртай Монгол хүүгийн сэтгэлийг бэлгэдэж харин буган хээгээр номоо чимсэн нь хүүхэд багачуудыг тухайн цаг үеийн соёлтой элгэмсүүлж, монгол шүтлэг мөргөлөө танин мэдүүлэхийг зорьжээ