Хүний дотоод сэтгэлийн нууцыг гаднаас нь хараад хэн ч мэдэхгүйтэй адил орчлон хорвоод оршин тогтнож буй тэр олон улс үндэстний өөрсдийнх нь босгосон хэрэм, үзэл суртал, амьдрах арга барилыг танин мэдэж таарч тохируулна гэвэл да анч бүтэхгүй. Тийм болоод л том жижиг дайн тулаан, өрсөлдөөн, мөргөлдөөн мөнхөд оршсоор бас дахин оршсоор байх бус уу. Амьдрал гэдэг нэрийн цаадах бүх зүйл ийм л өнгөөр үзэгдэнэ хойно. Яалтай ч билээ..." хэмээн бодлогоширон алхах Галина бүсгүйн сэтгэлийн гүн дэх тасарсан учгийг өнгөрч одсон он жилүүд угтан ирэх өдөр хоногууд ч эмхэртэн нийтгэж чадах билүү. Амьдрал гэгч өөрөө ийм л юмсан уу.