MADE IN MONGOLIA
Ер нь "Чамд хэн итгэх юм бэ?" гэх цуврал романууд тус бүрдээ өөр өөр сэдэв, бичлэгийн төрөл, шинж чанар, өгүүлэмжийг агуулах гэж зорьсон. Эхний дэвтэр "Вангийн нулимс" роман шинжлэх ухааны баримтат-адал явдалт. Удаах дэвтэр "Харь хэлээр яригсад" роман нь түүхийн баримтат-адал явдалт. Харин одоо уншигчдын гарт очиж буй "Дээд айл" роман бол сэтгэхүйн триллер төрлөөр бичигдсэн бөгөөд "Вангийн нулимс" романы мөчир бүлэг болон салаалан бие даасан чанартай.