Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнгийн #Уянгын_тойрог, #Гашуун_өвс, #Цэцгийн_манан гурван боть дахин хэвлэгдлээ.
"Уянгын тойрог" нэгдүгээр ботид
"Боржгины бор тал", "Говь", "Хүйтэн булаг", "Хуримын зар", "Зүүдний говь" зэрэг сор болсон шүлгүүдээс гадна хуучны шилдэг бүтээлүүд болох "Цагаан тэнхлэг", "Хос уянга, "Ангир уураг" зэрэг номууд давхар багтжээ.
“...Дурсагдах билээ гэж
Аргаа бараагүй
Дутуу билээ гээд
Өрөөлийнхөөр нөхөөгүй
Аминдаа зөв явсны минь төлөө
Алдар биш үхэл баярлах болно...” (Б.Лхагвасүрэн “Уянгын тойрог” 134-р тал)
"Гашуун өвс" хоёрдугаар ботид
"Солонго билээ... би...", "Чамаараа би зөндөөн гоёсон", "Өнжүүлийн хөх өвгөд", "Ижийтэйгээ байхад", "Үр могой" зэрэг шүлэг, дууль, найраглалууд нь багтжээ.
...Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй
Эцэслэх үзүүр нь нулимсанд дүрээстэй
Солонго билээ...би (Б.Лхагвасүрэн “Гашуун өвс” 4-р тал)
“Цэцгийн манан”гуравдугаар ботид
"Тамгагүй төр", "Атга нөж" тэргүүт тайз, дэлгэцийн ноён оргилуудад тооцогддог шилдэг жүжгүүд багтжээ.
Түүний туурвилууд гүн ухааны болон гайхамшигт уран тансаг хэллэгээрээ бусад зохиолчдоос үргэлжид онцгойрдог билээ.