Дуудлага худалдаа
ХямдралБэлэгтэйБрэндБайгууллагад
mimMADE IN MONGOLIA
Ном Монголын Лин Гэсэр

Ном Монголын Лин Гэсэр

Барааны код:
1143501
Худалдах үнэ

74,980₮

2-c дээш авбал
67,080₮
Хэмнэлт
15,800₮

Үзүүлэлт

Насны ангилал
16+
Зохиолч
Ядамын Баатар

Дэлгэрэнгүй мэдээлэл

Монголын Гэсэр судлал нэг алхам урагш ахилаа
Эдүгээ Сан Франциско хотноо амьдарч буй монголын утга зохиол судлалд нэгэн насаа зориулсан доктор Ядамбатын Баатар багш минь «Лин Гэсэр», «Бээжин барын Гэсэр»-ийг эх бичиг, латин галиг, кирилл үсгийн хөрвүүлгийн хамт удиртгал, тайлбар, нэрийн хэлхээ үйлдэж 2021 онд хэвлүүлжээ. Ийм хөдөлмөрч хүн байх гэж... Лин Гэсэр хааны тууж 1959 онд УБ хотноо монгол бичгээр хэвлэгдсэнээс хойш 60 гаруй жил өнгөрсөн ч тун бага судлагджээ. 1181 хуудастай энэ аварга бүтээл «Монголын Лин Гэсэр» кирилл үсгээр хэвлэгдсэнээр дэлхийн монголч эрдэмтэд судлан шинжлэхэд дөхөм болж, судалгаа шинжилгээ илүү хурдацтай, өргөн дэлгэр хөгжих үүд хаалга нээгдэж байна. Энэ ном бол сүүлийн 60 шахам жилийн дотор гарсан онцлог бүтээл боллоо. «Бээжин барын Гэсэр»-ийг ч манайд уг эхээр нь хэвлэж амжаагүй өдий хүрсэн юм. Одоо унших боломжтой болсон нь яасан завшаантай хэрэг вэ. Энэ хэмжээний номыг урд хөршид л байн байн хэвлэж, хөрөнгө мөнгөний гачигдалгүй улс сайхан юм аа гэж бид арааны шүлс асгаруулан боддог байсан бол улс үндэстнээ гэсэн сэтгэлтэй нэг монгол эрдэмтэн алс холын Америкт аж төрж, олсон жаахнаасаа илүүчилж хэвлэсэнд бишрэхгүй байхын арга алга. Эрдэмтэн Ядамбатын Баатарын энгэрт «Алтан гадас» зүүж өгөх юмсан. Гэсэр судлалын ирээдүй гэрэлтэй байна.
homepage
Нүүр
Шуурхай
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч