Ном "Шөнийн цирк"

Ном "Шөнийн цирк"

Барааны код:
1144160
Худалдах үнэ

19,880₮

6-c дээш авбал
17,780₮
Хэмнэлт
12,600₮

Үзүүлэлт

Насны ангилал
12+
Зохиолч
Эрин Моргенштерн

Дэлгэрэнгүй мэдээлэл

Танилцуулах гэж буй энэ ном маань өдийг хүртэл уншиж байсан номнуудаас минь хамгийн тод үлдэж, хамгийн их шимтүүлж чадсан тийм ном билээ. Энэ бол Эрин Моргенштерний "Шөнийн цирк" хэмээх нууцлаг, ховсдом, адал явдал, сонин хачин бүхнийг тээсэн ном юм. Нэрнээсээ л авахуулаад сониуч зан хөдөлгөх энэ ном хүүхэд байхаасаа илбэ шидийг эзэмшсэн хоёр илбэчний ур чадвараа өрсөлдүүлэн тулалдах зорилгоор бүтээсэн нэгэн хачирхалтай циркын тухай өгүүлнэ. Үдшийн бүрийгээр үүдээ нээж, өглөөний нарнаар үүдээ хааж, өнөөдөр энд байвч маргааш дэлхийн нөгөө захад гэнэт гараад ирж мэдэх тийм л нууцлаг газар бол энэ шөнийн цирк аж. Цирк дотор тоолж барамгүй олон асар байх агаад асар бүр янз бүрийн онцлогтой. Нэг асарт нугараачид эрсдэлтэй илбэ үзүүлэх бол нөгөө асарт хаашаа харна толь хүрээлэх агаад, өөр нэг асарт хүссэн зүйлийг чинь тусгалдаа харуулах мөсөн цөөрөм ч бий. Үүнчлэн мэргэч төлгөч, арслан заан гээд циркт багтаагүй зүйл гэж үгүй. Уг номын зөвхөн үйл явдал нь сонирхолтой байсангүй, зохиолчийн дүрслэх ур хэв маяг маш чадварлаг бөгөөд циркын карамелтай попкорн, бүхий л амттан хоолных нь үнэр амтагдаж мэдрэгдэх шиг, циркын гэрэл гэрэлтүүлэг, хар цагаан асрууд, хаа сайгүй сонстох хөгжим дуу хуур нь нүдэнд үзэгдэж чихэнд сонсогдож, эгээтэй л би өөрөө тэнд оччихсон юм шиг тийм л бодит мэдрэмжийг төрүүлж чадав. Номын бүхий л үйл явдлыг толгой дотроо ургуулан төсөөлж уншихдаа би дүрүүдтэй хамт алхаж, циркын бүхий л асруудаар орж гарч байлаа. Уг номын гол баатрууд ч цирктэй адил уншигчийг өөрийн эрхгүй татах агаад бүх дүрүүд эцсийн цэгт шөнийн цирктэй холбогдох нь тун сонирхолтой.

Нууцлаг, адал явдлаар дүүрэн, ховсдож, өөртөө уусгах тийм ном уншихыг хүссэн хэн бүхэн шөнийн циркээр ороод гарна биз ээ.

homepage
Нүүр
Шуурхай
Хямдралтай
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч