Эх үр шиг хүйн холбоотой эдгээр Уянга-Сэтгэлзүйн туурвилууд нь хүний дотоод сэтгэлд орших гэгээлэг ариун шинж, хүн чанарыг харамгүй дэлгэжээ.
... Боржин чулуут бяцхан толгойн энгэрт анир чимээгүйд бүүвэйлэгдэн, хөл хөгжөөн даанч татархай, залхуу хүрч уйтгартай байдаг бяцхан гацааны хойт захад сумын
захиргааны навтгар шар байшин байдаг байж билээ. Босоо хатгасан шургааг хашааны заадас холбоо энд тэндээ хугарч, бас ёзоор нь олон он жи лийн хур бороо, чийгт өмхрөн
майжийж ганхаад, салхи ялимгүй хөдөлмөгц дуртай тийшээ ханаран унах дөхсөн нь насны ихийг насалж өтөлсөн, ямар нэгэн амьтны углуургаараа хөдөлсөн шүдийг санагдуулдаг билээ...