Нэхүүн үнэртэй чийг ханхалсан тэр том асарт ормогцоо урьд хожид хэзээ ч үзэж байгаагүй орчинд орж ирсэнээ мэдэрч жаахан бишүүрхсэн жаалхүү зогтусан ийш тийш харж зогссоноо тэднийг хүлээж буй аавдаа хандаж ''Аав аа, энэ ямар том асар вэ? Манай гэрээс хавьгүй том юмаа.Ямар олон хүмүүс энд байна вэ? Энд та бид нар юу хийх гэж байгаа юм бэ? хэмээн шулганаж гарлаа. Хүүдээ хариу хэлэхийн оронд данжаад туслахаа өөрийнх нь урд ороод явахыг гараараа дохиж ойлгуулса н агаад энд тэндгүй чанга шаагилдсан шаан паан гэх томчуудын шуугианд дарагдсан хүүгийнхээ дууг бараг л сонсож амжаагүй данжаад түүний хүүг тэврэн урьд нь замчлан явж буй....