Википедиад төгөлдөр хуурын нэг чавхдас дунджаар 68-90 кг татах хүчтэй гэж бичжээ. Хөг•Жимийн эрэлч номыг нээн уншиж эхлэхээс дуусгаад хаах хүртэл зүрхний чавхдасыг хөглөн, хуудас бүр нь хөг эгшгээр бялхана. Энэхүү зохиолд хуур хөглөгч, төгөлдөр хуур, гуниг гутрал гээд алив бүхний хэм хэмжээний талаар өгүүлж, зохиолчийн санаа нэг бүр нь зохистой хэрнээ эрхэмсэг, яг л ноотыг зөв алдаагүй тоглох мэт тааламжтай. Шүбэртийн аяыг алдарт төгөлдөр хуурч Рихтер тоглохдоо ноот бүрийн хооронд эгшин зуурын өөрчлөлт, хэмнэлийг ч үл алдах нь бахдалтай. Зохиол бүхэлдээ анир чимээгүйд уншигчдыг хөтлөн, зүрх сэтгэлийн гүндээ уусах боломжийг нээнэ.