Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооров зохиолчийн бичиж туурвисан зохиолуудаас хайрын сэдэвтэй өгүүллэгийг сонгон түүвэрлэж гаргалаа. Тус номд өмнө хэвлэгдэж байсан өгүүллэгээс гадна огт хэвлэгдэж байгаагүй нэг өгүүллэгийг зохиолчийн архиваас гар бичмэлээс нь авч хэвлэсэн.
Тус номд орох өгүүллэгийг түүвэрлэн сонгосон утга зохиол судлаач Х.Чойдогжамц "С.Дашдооров зохиолчид анхны хайр, багын учрал, нандин дурлал, мартагдашгүй дурсамж, чин сэтгэлийн хайрын тухай буюу товчхондоо хоёр сэтгэлийн харгуйн гуниг баярын тухай уянга нь дэндсэн зохиол олон байдаг. Чухам энэ үүднээс зохиолчийн хайрын өгүүллэгүүдийг “Хатан туулын ус” нэртэйгээр сонгон түүвэрлэж уншигчиддаа бэлэг барьж байна" гэжээ.