Шинэ жил
ХямдралтайБэлэгтэйБрэндБайгууллагад
Ном "Бугуйл"

Ном "Бугуйл"

Барааны код:
1143131
Худалдах үнэ

19,980₮

6-c дээш авбал
17,880₮
Хэмнэлт
12,600₮

Үзүүлэлт

Насны ангилал
16+
Зохиолч
Данзангийн Нямаа

Дэлгэрэнгүй мэдээлэл

Нэрт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн На. Болд “Нүүдэлчний тууж” номын тухай сайхан үгсийг жигүүр ургуулан нисгэжээ.

Дан. Нямаа найрагч бол онгодоороо хөглөгдсөн уянгын тэнгэрлэг сайхан бүтээлүүдтэй идэр залуугаасаа Монголын утга зохиолд өөрийгөө тунхаглаж чадсан тийм л яруу найрагч.
Ганцхан жишээ татахад түүний бичсэн "АМЬДРАЛ БИ ЧАМД ХАЙРТАЙ" шүлгээр нь хийсэн дуугийн нь Монгол түмэн бид 30 гаруй жил дуулж явна.Бас Монголын радиогийн нэртэй сэтгүүлч.
Харин энэ удаа Дан. Нямаа маань үргэлжилсэн үгийн зохиол бэсрэг хоёр туужаа "НҮҮДЭЛЧНИЙ ТУУЖ" нэртэйгээр ном болгон уншигч түмэндээ өргөн барилаа.
Надад өгсөн энэ номыг би нэг л амьсгаагаар уншсан. Нэг л амьсгаагаар гэдэг бол уншиж дуусгаж байж саллаа гэсэн үг л дээ. Амьдарч байх хугацаанд асар урт мэт санагддаг амьдралын төгсгөлд очоод эргэн бодохуйд юутай ахархан богино юм бэ дээ гэж бодогдоно. Нөгөөтэйгээр хүн амьдралдаа ямар ихийг туулж, ямар их жаргал, зовлон амсдаг юм бэ дээ гэж бодогдоно.
Би эр хүн гэлээ ч "Бугуйл" туужийг уншиж байхдаа дэндүү хайранд уяран хайрлаад эцэст нь архины дон туссан эр нөхөр Баяржаргалдаа зодуулан нандин биеэ хэмлүүлэн зэрэмдэглүүлсэн ч хайрласаар л байдаг Сумьяа бүсгүйг өрөвдөж байлаа.
Үзэн ядахын дээдээр дургүй хүрч байсан Баяржаргалыг үхэхийн цагт яамай даа Монгол үхлээрээ үхлээ дээ гэж бодох.
Тэр л үхлийг бодож олж бичсэн Дан. Нямаад өөрийн эрхгүй баярлаж байлаа.
Юун Монгол үхэл гээд байгаан гэж та гайхаж байж ч магадгүй.
Монголчууд бид их домгийн ард түмэн юм бүхнийг учир жанцантай холбодог байгальтайгаа амин холбоотой амьдардаг цор ганц үндэстэн.
Тэр л өнцгөөс бичсэн хэрэг. "БУГУЙЛ" тууж... АРВАН ХЭД ХОНОГ БАЯРЖАРГАЛ УУЛ ТОЛГОДОО ДЭРЛЭЖ, ТАЛАА ДЭВСЭН, ТЭНГЭРЭЭ НӨМӨРЧ ХОНОВ... гэж эхлээд... ТЭНГЭРТ ДҮҮЛЭН БУЙ ХОЁР МОРИЙГ ДАГААД БУГУЙЛЫН ҮЗҮҮРТ ЧИРЭГДЭН НИСЧ ЯВАА ТҮҮНИЙ НИСЛЭГ ТӨГСӨӨГҮЙ ДУУ МЭТ АМУЙ. ТИЙНХҮҮ ТЭРБЭЭР АМЬДРАЛД..." төгсгөлийг уншигч танд үлдээе дээ.

Цагаан сарын битүүний өдөр анх удаа Долоон үеэр идээгээ засаж байхдаа 80 хүрсэн ГИЙМАА эмгэн өрж байгаа үе болгондоо өнгөрсөн амьдралаа бодож байгаагаар сонирхолтой зохиомжилсон "ТООНОНЫ ЦАМХРААНД ТЭНГЭР ГЭРЭЛТЭНЭ" туужид хүн гээч амьтан ямар их зовлонг дааж чаддаг юм бэ гэж өөрийн эрхгүй бодогдоно.
Жаргасан нь бага ч юм уу гэж бодогдохоор. Гэхдээ л сайхан нь илүү байдаг болохоор хүмүүн бид энэ амьдралд үхэх хүртлээ хоргодон хоргодон амьдардаг биз ээ.
Энэ туужид нэг гайхалтай үг байгаа...
... ЭЭРҮҮЛИЙН ТАВАГ ШИГ ХОРВОО ЁО... бусдыг нь уншигч танд үлдээлээ.
Дан. Нямаагийн хоёр туужийн зохиомж өвөрмөц, хэллэг нь нэн сонирхолтой мартагдсан болон хэлэгдэхээ больсон монгол үгс олонтоо...
Уншигч таныг зүгээр л аваад уншаарай гэж хүсэх байна.
Ингээд үзгээ хойш тавья даа...
Уран бүтээлийн эрхэм анддаа урлахуйн үйлд нь онгодын дээдийг хүсье дээ.
Өөр юу хэлэхсэн билээ.

homepage
Нүүр
Шуурхай
Хямдралтай
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч