Ном "Ингэж боддог байхгүй юу 2-1"
Үлдэгдэл цөөн тул барааны кодыг чатаар илгээж үлдэгдлээ баталгаажуулан захиалга хийгээрэй.
Үзүүлэлт
Дэлгэрэнгүй мэдээлэл
Бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Ингэж боддог байхгүй юу” цуврал нь I-V ангийн математикийн агуулгыг хялбар ойлгуулах гэртээ болон сургуульдаа ажиллах англи-монгол хос хэл дээрх ном юм. Тус ном хялбар тайлбар, жишээ болон бусад сурах бичигт төдийлөн байдаггүй график, диаграмм, хүснэгттэй ажиллах даалгавар зэрэг олон төрлийн өнгөлөг, зугаатай дасгалаас бүрдэнэ. Бага ангийн математикийн хичээлд үзэх бүх агуулгыг багтаасан тус номыг Америкийн Математикийн багш нарын үндэсний зөвлөлийн стандартын дагуу 70 жилийн түүхтэй Critical Thinking Co. компаниас эрхлэн гаргасныг бид албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Хичээл болон дасгал ажил нь дахин давтагдах зарчмаар сурагчдад математикийн ойлголтыг хялбархан ойлгуулахын зэрэгцээ хүүхдүүдийн асуудал шийдвэрлэх чадварыг байнгын сорьж, логик сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээг давхар хөгжүүлдэг. “Ингэж боддог байхгүй юу” ном математикийн ойлголтоос илүүг буюу математик үндэслэлийг заадаг учир сурагчид математикийн янз бүрийн бодлого, асуудлыг олон төрлийн арга боловсруулан өргөн хүрээнд шийдвэрлэж сурдаг.