Зохион байгуулалттай гэмт явдал ямар ч хил хязгаар, нийгмийн соёлоор хязгаарлагддаггүйд аюул нь оршиж байна. Монгол улсыг өнгөц харвал зохион байгуулалттай гэмт хэрэг сэтгэл зовоох хэмжээнд хүрээгүй гэсэн сэтгэгдэл төрүүлж болох юм. Өнөөдөр дэлхийн ямар ч улс үндэстэн дамнасан гэмт хэргээс ангид байж чадахгүй. Үнэндээ дэлхийн даяарчлалтай холбоотойгоор гэмт этгээдүүд мансууруулах бодис, галт зэвсэг, бохир мөнгө, болон бусад зүйлсийг хууль бусаар хил давуулахдаа хамгийн эмзэг болоод ашигтай газруудыг эрэлхийлэх боллоо. Монгол улсыг бизнес хийхэд хамгийн ашигтай байж болох юм гэж Якуза нар үзсэнд нэг их гайхах зүйл байхгүй юм. Нэгэн мэдээлэлд Улаанбаатар хотод Японы мафи Солонгосын бизнесменүүдийг айлган сүрдүүлж байсан тухай дурьджээ.
Зохион байгуулалттай гэмт явдал бол зөвхөн хууль хамгаалах байгууллагуудын асуудал бус харин бүхэл нийгмийг хамарсан асуудал. Гэмт этгээдүүд засгийн газрын шударга, нэгдмэл байдал, бизнесмйн цэвэр орчныг гэмтээдэг. Тэд нийгэмд үл харагдах татварыг албадан бий болгож, бараа үйлчилгээний үнийг хөөрөгддөг. Түүнчлэн байгаль орчныг сорон мөлжиж, ажилчид, эмэгтэйчүүд ядуу буурай иргэд эрх чөлөөгөө эдлэхэд нь саад учруулдаг. Зохион байгуулалттай гэмт хэрэг хөл дээрээ хөндийвөл түүнийг устгана гэдэг бараг мөрөөдөл болж хувирна.