Манай улсад хүннү судлал сүүлийн гучин жилд эрчимтэй хөгжиж, ялангуяа археологийн судалгаа өндөр хэмжээнд хөгжиж байгаа тул Хүннүгийн түүх, соёлын судалгааны олон асуудалд эрс өөрчлөлт орж түүхэн үнэн улам бүр тодорсоор байгаа билээ. Үүний зэрэгцээ Хүннүгийн түүхийн судалгаа ч хүчтэй хөгжиж байна.