Залуу эрдэмтэн Владимир Обручев одоогоос зуу гаруй жилийн өмнө 1892-94 онд Төв Азийн нутгаар эрдэм шинжилгээний судалгаа хийж 13 000 км газрыг туулан аялжээ. Обручев энэ судалгаагаараа Оросын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал Константины алтан медалийг хүртсэн бөгөөд уншигчдад зориулсан аяллын тэмдэглэлээ "Хиагтаас Гулз хүртэл аялсан минь" нэртэйгээр 45 жилийн дараа 1940 онд эмхэтгэн хэвлүүлжээ.