Гурил Улаанбаатар 1.2кг эрүүл мэндийн гурил
Орц, найрлага: Улаан буудайн тээрэмдсэн бүхэл үр болон хүнсний хивэгийг хоёрдугаар гурилтай тусгайлан жорлож үйлдвэрлэв.
Тэжээллэг чанар: / 100гр бүтээгдэхүүнд агуулагдах /
Илчлэг 324ккал
Уураг 18гр
Нүүрс ус 78гр
Тос 1.5гр
Эслэг 6.0гр
Витамин В1, В2, В6, E, Pp
Чанарын үзүүлэлт :
- Цавуулаг/ багагүй / : 18%
- Чийглэг /ихгүй/ : 15.5%
- Хүчиллэг/ихгүй/ : 5.5%
- Үнслэг/ихгүй/ : 180
Бүтээгдэхүүний ашигт чанар: Хүний биеэс хорт бодис гадагшлах процесс болон ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ. Чихрийн шижин өвчний үед болон хэт таргалалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Цөсний сувгийг цэвэрлэх үйл ажиллагаанд дэмтэй ба бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмжиж цусны эргэлтийг сайжруулах, бодисын солилцоог идвэхжүүлэх үр нөлөөтэй. Витамин В1, В2, В6, PP амин дэмүүдийг агуулсан ба үл харшилдан эслэгийн антиоксидант агууламжтай нь элдэв харшлын өвчийг дарахад маш үр дүнтэй. Нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулж цусан дахь инсулины хэмжээг тогтворжуулна. Арьсны төрлийн эмгэг эдгээхэд болон гоо сайхны хэрэгцээнд хэрэглэхэд нэн тохиромжтой
Хэрэглэх заавар: Эрүүл мэндийн гурилыг биологийн идэвхт бодис их хэмжээгээр агуулдаг улаан буудайн бүхэл үрийг тээрэмдэж баяжуулсан тул цээж хорсгохгүйгээр гадна эмчилгээ сувиллын зориулалтаар хэрэглэхэд нэн тохиромжтой. Эрүүл зөв хооллолтыг эрхэмлэдэг бүх насны хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээнд зориулж тусгайлан үйлдвэрлэв
Анхаарах зүйлс: Глютин уураг агуулсан
Хадгалах нөхцөл, хугацаа: Агаарын чийгшил 60%-иас ихгүй, 15°С хэмээс дээшгүй хортон шавьжаар бохирдоогүй, элдэв үнэргүй, хуурай, сэрүүн нөхцөлд 1 жил хүртэл хадгална.
Үйлдвэрлэгч улс: Монгол