Дуудлага худалдаа
ХямдралБэлэгтэйБрэндБайгууллагад
Ном Leadership mastery Манлайлалын мастер

Ном Leadership mastery Манлайлалын мастер

Барааны код:
1144480
Худалдах үнэ

29,980₮

2-c дээш авбал
26,580₮
Хэмнэлт
6,800₮

Үзүүлэлт

Төрөл
Сэтгэл судлал х/хүний хөгжил
Насны ангилал
Бүх насныханд
Зохиолч
Хэл Элрод

Дэлгэрэнгүй мэдээлэл

Энэхүү номын гол философийг нөлөөлөл болон харилцах урлагийн их мастер Дэйл Карнегиас авсан болно. Дэйл Карнеги ийн өгүүлсэн байдаг.

Та бүгдэд тантай адил хүмүүсийг тэр дор нь сэтгэл санаагаар дэмжин тэтгэх хоёр энгийн арга хэлж өгье. Нэгдүгээрт, та маргаашаас эхлээд долоо хоногийн турш ажил дээрээ таарсан эхний таван хүндээ инээмсэглэл бэлэглэ. Өглөөний мэнд эрсэн, нүүр дүүрэн чин сэтгэлийн, давтагдашгүй инээмсэглэл юм шүү. Хоёрдугаарт та өдөр бүр өөрийн сайн таньж мэдэхгүй нэг хүнийг сонгож аваад түүний талаар сонирхож байгаагаа илэрхийлж инээмсэглэл бэлэглэн нөхөрсөг яриа дэлгэ. Харин одоо анхааруулах нэг зүйл хэлье: үргэлж үнэн сэтгэлээсээ ханд. Хэрвээ та хүнээс ямар нэг зүйл салгахын тулд тэднийг сонирхож буй мэт жүжиглэвэл энэ нь цагийн гарз болж хувирна. Энэ бол тэнэг, бас буруу зүйл. Учир нь таныг ямар санаа агуулсныг эрт орой хэзээ нэгэн цагт олоод мэдчихэж таараа. Энэ хоёр энгийн зүйлийг амьдралдаа хэрэгжүүлж үзээд, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтлөөд үзэж яагаад болохгүй гэж. Хэрвээ та уулзсан даруйдаа хүмүүст таалагдахыг хүсэж байгаа бол туйлын сониуч бай: Бусад хүмүүсийг чин сэтгэлээсээ сонирх, түүнийгээ ч харуул.

Хүний харилцааны талаарх эдгээр зарчмууд нь Дэйл Карнегийг тавиад жилийн туршид айл бүрийн ярианы сэдэв болгосон юм. Энэхүү номоос та Дэйл Карнегийн сонгодог бүтээлүүддээ дурдсан манлайллын алдарт зарчмуудыг унших болно. Эдгээр зарчим хэзээ ч өөрчлөгддөггүй. Харин хэрхэн хэрэглэх арга зам нь л өөрчлөгддөг. Өнгөрсөн үед даргаас ирсэн тушаал ажилтнуудад хангалттай ажиллах урам зориг өгдөг байсан болов уу. Харин өнөөдөр манлайлагчид энэхүү хүслийг бий болгохын тулд бусадтай нэгэн зорилгын дор холбогдох хэрэгтэй болсон. Ижил зорилготой боловч харилцан адилгүй оролцоо шаардагдана. Үүнээс гадна та бидний оршин буй ертөнцөд заавал хувь хүний харилцаа үгүй болох албагүй гэдгийг ойлгох болно. Та манлайлагчийн хувиар дэвшилтэт технологийг ашиглан бусадтай холбогддог байж болно. Тийм ээ, манлайлал нь хүний бусад чадваруудтай л адил таныг төрөхөд тантай хамт ирдэг зүйл биш. Манлайлалд суралцах ёстой. Та энэ номыг уншиж, бүлэг бүрийн ард бичсэн алхмуудыг хэрэгжүүлснээр бизнесийн орчинд амжилт гаргахад хамгийн чухал чадвар болох манлайлалд суралцах болно. Бидний харилцаж буй хүмүүсийн хүрээ өргөжиж, бидний ертөнц тэлэхийн хэрээр манлайлалд суралцах шаардлага улам ихээр өсөх болно. Эцэст нь хэлэхэд та энэхүү номыг уншиж дууссаныхаа дараагаар “Дэлхийд нэр алдраа дуурсгасан аугаа манлайлагчид хаашаа одов оо?” гэдэг асуултыг асуух шаардлагагүй болно гэдэгт эргэлзэхгүй байна. Манлайлал нь зөвхөн удирдах албан тушаалтан, ерөнхийлөгч, генерал, дарга, аав, ээжид зориулсан зүйл биш гэдгийг олж мэдэх болно. Манлайлал нь хүн бүрд хүртээлтэй байгууллагын салбар чиглэлээс үл хамааран төр засгаас эхлээд гэр бүлийн харилцаанд хүртэл хэрэгжүүлэх боломжтой энгийн ойлголт болохыг уншигч авхай та бүрэн ойлгох биз ээ. Энэ номыг уншиж, өөртөө байгаа бүхий л боломжийг нээж ол. Манлайллын мастер бол!

homepage
Нүүр
Шуурхай
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч