Уг номын зохиогч Ласло Бок нь Гүүглийн хүний нөөц буюу Хүний үйл ажиллагааны ахлах дэд ерөнхийлөгч юм. Түүний шинэлэг аргачлалууд авьяаслаг чадалтай хүмүүсийг өөртөө татах тогтолцоонд хувьсгал хийсэн гэгддэг. "Бид амьдралынхаа ихэнх хугацааг ажиллаж өнгөрөөдөг. Иймээс ажил гэдэг хүнийг мохоож, хүнлэг бус болгодог зүйл байх ёсгүй" хэмээн хэлэх Ласло Бокийн энэ номоос та бүхэн орчин цагийн ажлын байрны зарчмууд хийгээд өндөр ур чадвартай хүмүүсийг элсүүлж, тэднийг улам бүр хөгжих орчин нөхцөлийг хэрхэн бий болгох талаар олж мэдэх болно. Ингээд эрхлэн гаргагчийн зөвшөөрөлтэйгөөр номын хэсгээс сонирхуулъя.