Зохиолоо өнөө үеийн үйл явдлаар эхэлсэн болохоор өрнөл нь ойрын ирээдүй рүү тэмүүлсээр 2040-өөд онтой золгоно. Хүний амьдрах хугацааг удаан түргэн, урт богиноор хэмжишгүй харьцангуй ойлголт. Богино хэмээн бодвоос залуу нас үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрнө. Хөдөлмөрлөж хийж бүтээдэг хүнд асар урт хугацаа ажаам. Хүгэл хилэнц, буян жаргал хослосон хүний хорвоод ядуу амьдралаас гарч чадахгүй байгаа бол та өөрөө буруутай. Энэ тухай зохиолоос мэдэх болно