Ном Дөчин тав
Үлдэгдэл цөөн тул барааны кодыг чатаар илгээж үлдэгдлээ баталгаажуулан захиалга хийгээрэй.
Үзүүлэлт
Дэлгэрэнгүй мэдээлэл
“Дөчин тав”-нь Александр Дюмагийн алдарт гурамсан романы төгсгөл хэсэг юм.
Хаан ширээний төлөөх тэмцэл дээд цэгтээ хүрч, Анжуйн герцог болон Герцог де Гиз нар III Генрих хааны эсрэг хэрхэн зогсоо чөлөөгүй хорт явуулга үйлдэж байгааг өгүүлдэг. Эзэн хаан тэдний гарт шадар залуусаа алдсаны дараа хөдөө нутгаас дөчин таван шалгарсан тайжийг авчирч, биеэ хамгаалуулдаг байна. Эдгээр тайжыийн дундаас үнэнч шударга, зальтай бульхайтай, шуналтай, мунхаг гээд олон дүр төрх тодордог.
Мөн энэ зохиол Францын үзэсгэлэнт бүсгүй Дианад дурласан хааны шадар ноён де Жуаезийн амьдрал хэрхэн эмгэнэлтэй төгсч байгаа болоод хааны угсаа залгамжлагч хан хөвгүүн Анжуйн Герцог үзэсгэлэн гоо бүсгүйн гараас хор идэн хорвоог орхиж байгаа зэргийг өгүүлдэг.