Ном Кандид ба өөдрөг үзэл

Ном Кандид ба өөдрөг үзэл

Барааны код:
1146218
Худалдах үнэ

12,880₮

4-c дээш авбал
11,380₮
Хэмнэлт
6,000₮

Үзүүлэлт

Төрөл
Уран зохиол яруу найраг
Насны ангилал
Бүх насныханд
Зохиолч
Вольтер

Дэлгэрэнгүй мэдээлэл

Вольтерын энэ романыг түүний бусад бүтээлийн хураангуй гэж хэлж болно... Түүний оюун ухаан яг дайны зэвсэг л гэсэн үг. Улс төрийн абсолютист дэглэмээс гадна шашны зүгээс бодол санааг хянах оролдлогын эсрэг зарласан оюун ухааны дайны үе ч гэж хэлж болох XVIII зууныг Францад “Вольтерын эрин” гэж нэрлэдэг билээ. Вольтер, философи, утга зохиолын бүтээлүүдээрээ энэ үеийг тухайн үеийн бусад сэтгэгчийнхээc онцгой тод тамгалсан учир ийнхүү нэрлэсэн биз. Энэхүү зохиол 1759 онд анх хэвлэгдсэн ба Руссогийн Нийгмийн гэрээ, Монтескюгийн Хуулийн үзэл санаа, Дидрогийн Энциклопедийн хамтаар Европын Соён гэгээрлийн эриний хамгийн сонгодог бүтээлүүдийн нэгд тооцогддог. Энэхүү номдоо Вольтер “бид байж болох хамгийн төгс сайхан ертөнцөд амьдарч буй” гэж үзэх, хамгийн болж бүтэхгүй зүйл амьдралд нь тохиолдсон ч тогтсон үзэл бодлоосоо салдаггүй Панглосс (латинаар, бүх хэлээр яригч гэсэн үг) хэмээгч нэгэн хэт өөдрөг үзэлт философичийг дооглон элэглэжээ. Түүнчлэн энэхүү зохиолын Кандид хэмээх дүрээр (Кандид нь францаар гэнэн итгэмтгий гэсэн үг) дамжуулан бурхан тэнгэрт бүхнээ даатгагч гэнэн өөдрөг итгэгчдийг болон, хорвоо ертөнцийг өөрсдийн ухаанаар шүүн үзэхийн оронд бусдын үгэнд мухар сохроор итгэгчдийг төлөөлүүлжээ.
homepage
Нүүр
Шуурхай
Хямдралтай
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч