Ном Мастер Маргарита хоёр
Үзүүлэлт
Дэлгэрэнгүй мэдээлэл
...Энэ романыг өнгөрсөн зууны 20-30-д оны Зөвлөлтийн хотынхны аж амьдралын он тооллын ёгт товчоон хэмээн тодорхойлсон нь бий. Бас зөгнөлт бөгөөд шидэт реализмын бүтээл гэсэн нь буй. Амраг сэтгэлийн дууль ч гэх нь бий. Хорвоогийн э рээн бараан, сайн муу явдлын зөрчил тэмцэл, харилцан шүтэлцээ, үгүйсгэлийг нэг талаас амьдралын хар ухааны бодит сэтгэлгээ, нөгөө талаас буян нүгэл, бурхан бугийн ойлголтын сүлжээгээр бясалган урласан бүтээл...