Дуудлага худалдаа
ХямдралБэлэгтэйБрэндБайгууллагад
Ном Михаэль Коолхаас

Ном Михаэль Коолхаас

Барааны код:
1146574
Худалдах үнэ

12,880₮

4-c дээш авбал
11,380₮
Хэмнэлт
6,000₮

Үзүүлэлт

Төрөл
ном
Үндсэн орц, материал
цаас
Насны ангилал
Бүх насныханд
Зохиолч
Хайнрих фон Клайст

Дэлгэрэнгүй мэдээлэл

1810 онд анх хэвлэгдсэн “МИХАЭЛЬ КООЛХААС” туужийн тухай “Энэ зохиолыг би сүсэглэн биширч уншлаа“ гэж Франц Кафка нэгэн захиандаа бичжээ. Юу юунаас илүү танил талаа эрхэмлэдэг улстөрчдөд хууртсан адууны худалдаачны өшөө авах гэсэн тэмцлийн түүх 200 жилийн дараа ч шинэ соргог хэвээр. Яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч Хенрих фон Клайст нь цөөхөн бүтээл үлдээж, гучин дөрөвхөн насалсан ч германы томоохон сонгодог зохиолчдын тоонд зүй ёсоор ордог. Түүний өөд болсны хоёр зуун жилийн ой тохиосон 2012 оныг Герман даяар Клайстын жил болгон тэмдэглэсэн билээ. Клайстын бичиж үлдээсэн найман туужаас хамгийн алдартай нь энэхүү “Михаэль Коольхаас” юм. Адууны наймаачин Михаэль Коольхаас XVI зууны дунд үеийн Севенна нутгийн хамгийн баян хүмүүсийн нэг байлаа. Тэрээр нэр нөлөөтэй, олон хүн атаархам хүндтэй байр сууриа шударга хөдөлмөрөөрөө олж авчээ. Шударга журамтай Коольхаасын гэр бүл, ойр дотнынхон, зарц ажилчид нь түүний бат найдвартай өмөг түшигт жаргалтай сайхан амьдарч байлаа. Михаэль шударга бус явдлыг үзэж чаддаггүй нэгэн байв. Шударга бус явдалтай халз тулгарсан Коольхаас өөрийн хүчээр эрхээ хамгаалж, нэр төрийг нь гишгэчин доромжилсон хүмүүсийг залхаахаар шийднэ. Тэр хуурч мэхлэх замаар хилэн хар морьдыг нь авч, зарцыг нь хэрцгийгээр занчсан язгууртнаас өшөөгөө авахыг хүсжээ.
homepage
Нүүр
Шуурхай
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч