Энэ бүтээлээ Руссо өөрийн амьдарч буй цаг үеийн улс төрийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар эхлүүлсэн. Энэ нь Руссогийн хоёр энгийн дүгнэлт бөгөөд эхнийх нь: хүмүүс байгалийн жам ёсонд захирагдаж биш нийгмийн зохион байгуулалтанд бүрэн орсон нийгмийн зохион байгуулалт хийх боломжын тухай энд өгүүлжээ. Нөгөөтэйгүүр өнөөгийн хүмүүсийн амьдарч буй нийгэм яавч сайн нийгэм байж чадахгүй байгаа нь олон учир шалтгаантай. Цөөнх олонхыг захирч байгаа нь шудрага бус, энэ нь дан хүчтэний зөв гэсэн үндэслэл болоод байгаа юм. Одоогийн нийгэмд хүмүүс байгалиас заяагдсан хараат бус эрх чөлөөгөө булаалгаад оронд нь юу ч олж авч чадаагүй байна. Тэд өөрсдийн захирагддаг хуулиа өөрсдөөбичилцээгүй, харин тусгай эрх мэдэл бүхий хэдхэн тооны хүмүүсээр шийдүүлж байна. Эдгээр хууль нь нийтийн эрх ашигт үйлчлэхийн оронд, дан хүчтэний буюу баянчуудын эрх ашгийг л хамгаалж байдаг.