Михайл Булгаковын "Нохой зүрхт" тууж коммунист дэгэлмийн дарамт шахалтыг шүүмжлэн, егөөдөн бичигдсэнээрээ зохиолчийг эрх чөлөөгөө хасуулан хавчигдахад хүргэсэн байна. Гэсэн ч эл бүтээл нь өөрийн ор ондоо хэвлэгдэх хүртлээ буюу 1987 он хүртэл гадаадын орнуудад олон удаа хэвлэгдээд зогсохгүй, хувь хүмүүсийн гараас гарт дамжин тархсаар олны хүртээл болсон юм. Уг туужид профессор Преображенский сонирхолтой туршилтын үр дүнд эрээ цээргүй, ичиж эмээдэггүй, бүдүүлэг танхай хүн болон хувирсан гудамжны Шарик нохойн түүхийг өгүүлдэг.