Love Story
Дуудлага худалдаа
ХямдралБэлэгтэйБрэндБайгууллагад
mimMADE IN MONGOLIA
Ном Нууц задарсан цагт тэр амд байхүй Б.Удамгэрэл

Ном Нууц задарсан цагт тэр амд байхүй Б.Удамгэрэл

Барааны код:
1147102
Худалдах үнэ

24,980₮

2-c дээш авбал
22,380₮
Хэмнэлт
5,200₮

Үзүүлэлт

Төрөл
Уран зохиол яруу найраг
Насны ангилал
Бүх насныханд
Зохиолч
Б.Удамгэрэл
Зориулалт, үзүүлэх үйлчилгээ
Уран зохиолын ном

Дэлгэрэнгүй мэдээлэл

Зохиолч Б.Удамгэрэлийн шинэхэн гарсан “Нууц задарсан цагт тэр амьд байхгүй...” зохиол бол орчин үеийн детектив жанрын роман юм. Үйл явдлууд нь хоёр шугамаар өрнөх бөгөөд зохиолын гол баатар Сондор бүсгүйн өнгөрсөн 20 жилийн амьдралын нууцын эргэн тойронд чухам ямархуу үйл явдлууд хэрхэн өрнөж буй нь үнэхээр сонирхолтой юм. Зохиолыг нэг барьсан бол “дараа нь яах бол?” гэж догдолсоор уншиж дуусаж байж л таны санаа амрах болов уу...

&n01sh801-0751bsp;      ... Гэнэт Сондорын дотор нь давчдаж, энэ бүхэн хэтэрхий гүнзгийрч түүний хяналтаас гарсныг сая л нэг тэр ойлгож, би яагаад байдлыг ийм дээр нь тулгачихав, одоо яах вэ гэж бодон хэлэх үггүй болчихлоо. ...Билэгт минь, ингэж болохгүй, би чиний хүн биш, би чамд тохирохгүй! Хөөрхий, Билэгт минь, чиний талаас үнэхээр хайр байсан юм уу? Би даанч оройтсон хойно ойлголоо... Одоо би яах вэ? Чи надад хэчнээн дотно үнэтэй хүн минь билээ, гэвч би чиний хайрыг хүлээж авч чадахгүй... Уучлаарай, Билэгт минь! Одоо хоёулаа хагацах цаг нь болжээ... -хэмээн Сондор дотроо бодож Билэгтийг өрөвдөж хайрласандаа нүднийх нь нулимс цийлэгнэв. Сондорын нүүр лүү харж байсан Билэгт хүүхний нулимсыг хараад гэрлэх саналыг нь зөвшөөрчихлөө гэж ойлгон нулимстай нүдийг нь үнсэж, хоёр гараа алдалж түүнийг энхрийлэн тэвэрч аваад цээжиндээ наалаа. Сондорын хоолой нь зангирч уйлмаар санагдсан ч биеэ барьж, Билэгтийг гомдоочихгүй гэсэндээ бөгжийг нь авлаа. Зөвхөн өнөөдөр, өнөөдрийн энэ нөхцөл байдалд авахаас өөр аргагүй байлаа, харин дараа нь бөгжийг нь Билэгтэд буцааж өгнө гэж тэр шийдсэн байв.  

homepage
Нүүр
Шуурхай
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч