Зуслан
Аялал
ХямдралБэлэгтэйБайгууллагад
Ном Тэнгэрийн нулимс

Ном Тэнгэрийн нулимс

Барааны код:
1148070
Худалдах үнэ

14,980₮

4-c дээш авбал
13,480₮
Хэмнэлт
6,000₮

Үзүүлэлт

Төрөл
Уран зохиол яруу найраг
Насны ангилал
18+
Зохиолч
Нямдэндэв.Т
Зориулалт, үзүүлэх үйлчилгээ
Уран зохиолын ном

Дэлгэрэнгүй мэдээлэл

Тэнгэрийн нулимс /b584/ XII-XIII зууны түүхэн үйл явдалд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг асар их аж. Өөрөөр хэлбэл унтаж байсан өлөн барыг сэрээхийн адил олон үндэстэн ястныг өдөөн хатгаж омог шарыг нь дарж "толгойг нь тонгойлгож, борвийг нь сөхрүүлж" өөртөө нэгтгэсэн түүх юм. "Монголын нууц товчоон"-д Хабича баатарын хүү Мэнэн Тудун хүү Хачи Хүлэгийн хамт овгийнхоо эрчүүдийг дайчлан олон хоногийн ангийн авд явсан хойгуур өс өвөрлөн, ашиг хайсан бүлэг дээрэмчид эзгүйчлэн довтолж мал сүрэг, эд хөрөнгийг тонохдоо эсэргүүцэх тэнхэлгүй өвгөд эмгэд, эмс хүүхдүүдийг айлгаж ичээн ёсгүй авирлаж, цуст аллага үйлдэж ахуйд саяхан төрсөн Номулун эх өлгийтэй хүүгээ хураалттай түлээн доогуур шургуулж орхисон нь Хайду нэрт хүү бөлгөө. Хайду хаан үхэл амьдралыг сөрөн олон арван удаа дайн тулаанд орж Өгөдэй хаан өвгийнхөө удмаас үе залгамжилсан хаан ор залгахын тулд амь нас, эд хөрөнгө, агт морьд, цэрэг эрсээ хайрлалгүй тэмцэж яваад Хубилай хааны цоохор цэргийн "Хибчаг, Булгар, Хятад, Орос, Монгол" олон арав дахин илүү хүчинд шахагдан дайны талбарт үхлийн шарх олж алтан амиа алдсан юм. Хайду хааны хорвоод мэндэлснээс хойш 66 насыг наслахдаа дөчин жилд нь морины нуруунаас буулгүй сөрөг хүчний дарангуйллыг сөрөн тэмцэж уугуул Монгол улсынхаа хүн ард, алтан ургийн ихэнх хан хөвүүд, хатад гүнжүүдийн сэтгэлийг булааж өөртөө дагуулан мохошгүй зоригт, мөхөшүй тэмцэгчдийн нэг нь байсан юм. Зохиолд Хайду хааны алаг хорвоод амьдарсан жаранд төр хэрхэн хувирч өөрчлөгдөж байсныг өгүүлнэ.
homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч