Британийн нийгэм судлаач Колин Крауч уг номдоо зах зээлийн сонгодог онол өнөөгийн неолиберализм хүртэл хэрхэн өөрчлөгдөж ирснийг дэлгэрэнгүй танилцуулж, эрэлт ба нийлүүлэлтээр зохицуулагдан чөлөөтэй явагдда г цэвэр зах зээлийн эдийн засаг гэдэг зүйл үнэндээ байдаггүйг харуулахыг зорьжээ.
Крауч асуудлыг хялбархнаар шийдэх бэлэн жор гаргаж ирээгүй ч том концернуудын эрх мэдлийн талаар үнэ цэнтэй мэдлэгийг уншигчдад хүргэж, олон талын дуу хоолойг нэгтгэсэн, идэвхтэй иргэний нийгмийн тусламжтайгаар тэднийг сөрөн зогсвол неолиберализмын бий болгосон бүтэц, зохион байгуулалтаас ашиг хүртэгсдэд шахалт үзүүлж, идэвхтэй тэмцэхэд уриалан зоригжуулсан юм.