Дуудлага худалдаа
ХямдралБэлэгтэйБрэндБайгууллагад
Ном Хоосон хот 2р дэвтэр

Ном Хоосон хот 2р дэвтэр

Барааны код:
1148558
Худалдах үнэ

19,880₮

4-c дээш авбал
15,860₮
Хэмнэлт
16,080₮

Үзүүлэлт

Төрөл
Үлгэр, уран зохиолын ном
Насны ангилал
12+
Зохиолч
Рэнсом Ригз

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хоосон хот 2р дэвтэр Хэрэв хэн нэгэн 08:30-ийн галт тэрэг зогсоол дээр ирэхийг анхааран харсан бол ямар ч онцгой зүйл олж харахгүй байлаа. Хаалга онгойлгох тасалбар шалгагчид, галт тэрэгнээс буух цэргийн хувцастай эрэгтэй, эмэгтэй хүмүүс, нэгдүгээр зэрэглэлийн галт тэрэгнээс буугаад, гэнэтийн их дуу чимээнд орон цочирдож, нуруу нуруугаа харуулан тойрон зогссон найман хүүхэд гээд бүх зүйл энгийн байсан юм. Энгийн нэг өдөр төөрч ядарсан шинжтэй ийм хүүхдүүд дээр хэн нэг сайхан сэтгэлт хүн ирээд гэр нь хаана байдгийг, ээж аав нь хэн гэдгийг асуух байлаа. Гэвч галт тэрэгний буудал дээр хэдэн зуун ядарч, төөрсөн хүүхдүүд байв. Тиймээс хэн ч бор үстэй, товчтой гуталтай бяцхан охины хөл газар хүрэхгүй байгааг анзаарсангүй. Мөн хэн ч цонхигор царайтай хөвгүүний амнаас нэгэн зөгий нисэн гарч ирээд, агаар амталснаа буцаад ам руу нь нисэн орохыг ажигласангүй. Хэн ч нүдэн доор нь хар цагираг татсан хүүгийн халааснаас шавар цэрэг гарч ирэн, эргэн тойрноо ажиглахад хүү түүнийг хуруугаараа буцаан түлхэхийг харсангүй. Түүнчлэн хар дарж зүүдлэх вий гэж айсандаа хэдэн шөнө унтаагүй, ёслолын малгай, гоёлын хүрэм өмссөн хүү ч хэнд ч анзаарагдсангүй. Нэг ч хүн цув, даашинз өмссөн, маш том чемодан чирсэн биерхүү охин руу хялам хийсэнгүй. Нэг ч хүн түүний чемодан асар хүнд байгааг, нэг талдаа жижигхэн нүх цоолсон байгааг анхаарч үзсэнгүй. Тэр ч байтугай дулаахан намрын өдөр цувныхаа малгайг өмсөж, нүүрээ ороолтоор таглан хуруу дарам арьсаа ил гаргаагүй хүүг ч анхаарсангүй. Тэгээд бас хэний ч анхаарлыг татахааргүй, гэхдээ бүх хүнийг өлмий дээрээ зогсоод ажиглаж буй Америк хүүг нэг ч хүн харсангүй. Харин түүний хажууд зогсох охин алгаа хавсарч, дотор нь гал нуух бөгөөд, үе үе хурууных нь завсраар гал цухалзах аж. Тэр хуруугаа чүдэнз унтраах гэж байгаа юм шиг сэгсэрснээ, үлээж үзлээ. Тэгээд ч унтрахгүй болохоор нь хуруугаа амандаа хийгээд, хамраараа утааг нь гаргав. Гэвч тэрийг ч хэн нэгэн анзаарч харсангүй. Хэн ч 08:30-ийн галт тэрэгнээс бууж ирсэн найман хүүхдийг ажиглаж, ямар нэг онцгой зүйл анзаарсангүй...
homepage
Нүүр
Шуурхай
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч