Наадам
Зуслан
Аялал
ХямдралБэлэгтэйБайгууллагад
mimMADE IN MONGOLIA
Хотол цагаан гүнж

Хотол цагаан гүнж

Барааны код:
1148577
Худалдах үнэ

24,980₮

2-c дээш авбал
22,380₮
Хэмнэлт
5,200₮

Үзүүлэлт

Төрөл
Уран зохиол яруу найраг
Насны ангилал
16+
Зохиолч
Б. Шүүдэрцэцэг
Зориулалт, үзүүлэх үйлчилгээ
Уран зохиолын ном

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хотол цагаан гүнж Чингис хааны удам, Хайду хааны охин өрнө дорнын түүх шастирт хүчит бөх гүнж гэж алдаршсан "Пуччиний Турандот" дуурийн гол дүрд мөнхөрсөн Хотол цагаан Ажуруг гүнжийн түүх оршвой... Өрнө дорнын түүхэнд хамгийн том ул мөрөө үлдээсэн Хотол цагаан Ажуруг гүнжийн тухай бие даасан анхны роман. Хотол цагаан гүнж нь Италийн суу билэгт хөгжмийн зохиолч Пуччиний “Турандот” дуурийн баатар юм.“Шүүдэр” продакшны хэрэгжүүлж байгаа “Хотулун гүнж” кино зохиолоосоо сэдэвлэн роман нь бичигдсэн. Ид шид, үлгэр домгийн дүрслэлийг бодит түүхтэй сүлэлдүүлэн бичсэнээрээ онцлог. “...Шибкан хатнаас үхтлээ айдаг Борголж шивэгчний хэд хэдэн удаа харснаар наран мандахын өмнөх үүрийн гэгээнээр нярайг боосон улаан алаг ямааны арьсан бөөдийгөөс ухаа шаргал гэрэл цацарч байжээ...“Хотол цагаан гүнж” романы хавтасны зургийг монгол зургийн аргаар бүтээлээ туурвидаг зураач Л.Хонгорзул зуржээ. Романы хавтасны зураг дээр Хотулун гүнжийг, кино төсөлд зориулан хийсэн тулааны дээлтэй нь зуржээ. Хотулун гүнж нь Диснейн гүнж нарын багт орох боломжтой үндэстний 10 гүнжийн нэгд тооцогддог. Америкийн Netflix компанийн бүтээл “Марко Поло” цувралын нэг гол дүр нь Kuthulun Princess юм. Энэ энэ дүрд Солонгосын модель, жүжигчин Клаудиа Ким тогложээ. Гэвч америкчууд алтан ургийн Хотулун гүнжийг Марко Полотой гадаа үүлэн борооны ажил үйлдэж буйгаар үзүүлсэн байна. Хотол цагаан гүнж нь бодит түүхэндээ өөрийнхөө сонгосон хүнтэй ураглах соёрхлыг эцгээсээ хүртсэн анхны гүнж юм. Энэ тухай Персийн түүхч Рашид Ад дин тэмдэглэн үлдээжээ. Марко Пологийн тэмдэглэлд Хотулун гүнжийн тухай “...Хотол цагаан гүнж нь дайсан өөд морьтой довтлон ороод ямар ч баатрыг олзлон авчирдаг байсан. Тэдний агт морьд сургуультай, аль жолоо залсан зүгт алавхийн давхина...” гэж бичжээ. Өрнийн түүхчдээс анх 18-р зуунд Францын эрдэмтэн Франсуа дө Ла Круа Чингис хааны түүхийг судалж байх ялдамд Хотулун гүнжийн тухай баримт олж, түүнээс сэдэвлэн үлгэр бичиж хэвлүүлсэн байна. Тэгэхдээ Хятад дахь Монголын Алтан хааны гүнж Турандоттой гэрлэх эрчүүд таахад бэрх гурван оньсогын хариуг хэлэх сорилгод ордог. Тааж чадаагүй эр цаазлуулдаг гэсэн зохиомжоор бичжээ.
homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч