Дуудлага худалдаа
ХямдралБэлэгтэйБрэндБайгууллагад
Ном Хөгжилтэй аргаар Япон шинэ үгээ цээжилцгээе

Ном Хөгжилтэй аргаар Япон шинэ үгээ цээжилцгээе

Барааны код:
1148607
Худалдах үнэ

9,898₮

2-c дээш авбал
8,858₮
Хэмнэлт
2,080₮

Үзүүлэлт

Модел
01sh400-9984
Төрөл
Хэл шинжлэл, Толь бичиг
Насны ангилал
Бүх насныханд
Зохиолч
Ч.Цогт-Очир

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэл сурах үйл явц нь өөрөө адармаатай бөгөөд хүнээс асар их тэсвэр тэвчээр шаарддаг ба тухайн хүний хичээл зүтгэл нэн түрүүнд тавигддаг. Сонсох, унших, бичих дасгал хийхээс гадна дүрэм, үгсийн сангаа нэмэх зэргээр тасралтгүй үргэлжилнэ. Тэгвэл хэл сурах энэхүү цогц үйл ажиллагааны нэг хэсэг болох үгсийн сангаа нэмэх буюу шинэ үгсийг тогтооход бидэнд бэрхшээл учирдаг. Цаасан дээр шинэ үгсийн жагсаалт бичин олон дахин давтаж цээжлэх уламжлалт арга үр дүнгүй гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Учир нь тогтоосон гэж бодсон хэдий ч шинэ үгээ хэдхэн хоногийн дараа уншиж буй бичвэрт гарч ирэхэд санахгүй, толь бичгээ дахин барьж авч байсан тохиолдол бидэнд олон бий.

Тэгвэл “Хөгжилтэй аргаар Япон шинэ үгээ цээжилцгээе!” ном нь танд шинэ үг тогтоох дадлыг уламжлалт аргаар бус таны тархины ажиллах онцлогт тохирсон арга барилаар цээжлүүлэхэд чиглэж байна. 

Энэхүү номд Япон хэлний өргөн хэрэглээний 100 үг багтсан ба үг тус бүрийн орчуулга, холбож төсөөлөх үг, үйл явдлыг илэрхийлсэн зураг болон жишээ өгүүлбэр, цээжилсэн үгээ шалгах тестийг оруулж өгсөн.

Мөн та Монголын Оюун Ухааны Академиас бэлтгэн гаргасан хөгжилтэй аргаар үг цээжлэх MemoWords AПП-аа Android болон IOS үйлдлийн системтэй утсандаа татаж Япон хэлний болон бусад хэлний үгсийн сангаа нэмээрэй!

homepage
Нүүр
Шуурхай
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч