Наадам
Зуслан
Аялал
ХямдралБэлэгтэйБайгууллагад
mimMADE IN MONGOLIA
Ном Хөх чулууны шид

Ном Хөх чулууны шид

Барааны код:
1148659
Худалдах үнэ

14,980₮

2-c дээш авбал
13,380₮
Хэмнэлт
3,200₮

Үзүүлэлт

Төрөл
Уран зохиол яруу найраг
Насны ангилал
18+
Зохиолч
Пүрэвсүрэн
Зориулалт, үзүүлэх үйлчилгээ
Уран зохиолын ном

Дэлгэрэнгүй мэдээлэл

"Нутгийн салхи" хэмээх эхний туужид хэлмэгдлийн шуурганд өртсөн эрдэмтэн лам нарын бурханлаг сэтгэл, өөрийн хар амиа авч үлдэхээс илүүтэй эрдэмт шавь нарынхаа амь насыг аварч үлдэх чинхүү санааг гаргаж байгаа өвгөн лам нарын цөлх монгол ухааныг харуулсан. Насны наран шингэж буй эрдэм төгс өвгөн лам нарыг аврахаар шөнөжин давхиж ирсэн Хайнаг Жанлавт захиж буй өвгөдийн үг яах аргагүй монгол хүний ухаан билээ. Нэгэн эцгийн үрсийн төөрөлдсөн хувь заяа ах нь дүүгээ гэсэн сэтгэлээ ойворгон хөөрүү зангаар нууж яваа Хайнаг Жанлавын бодол, залуухан харчуулын цаг үеэ даган өөрчлөгдөж буй бодол санааг энэ туужаас сонсоорой. Харин Он цагийн сүлжээс хэмээх зохиолчийн бичсэн ууган туужид эцэг үрийн элбэрэл, бөх хүний жудаг, дагавар хүүгээ өөрийн хүүгээс үл ялган өсгөж буй монгол эр хийгээд залуу насанд алдаж онож явсан гоц мэргэн харваач Тогмидын төрсөн хүүгээ хараад өөрийн нэг насны алдаагаа ухаарч буй сэтгэлийн драмыг энэ туужаас сонсох болно. Хувь заяаны эргэлт туужид нийгмийн ороо бусгаа цаг үе, ардчлалын ач буян, шилжилтийн үед өнчирч үлдсэн жаалхүүгийн ороо бусгаа амьдрал тэр дундаа эцгээ гэсэн жижигхэн дурсамжаа мартахгүйн тулд хуушуурын жаахан гуанзанд өдөр бүр очиж, хиншүү үнэртсэн үнэрийг сэтгэл зүрхээрээ мэдэрч байгаа нь хүн хүнээрээ үлдэхийн тулд тийм жаахан учгаас чаргууцалдан амьдарч байгааг харуулсан аж. Хэдийгээр үл таних хүмүүсийн дунд золбин гөлөг шиг амьдарч яваа ч байгалиас заяасан хүн чанар нь гараас нь хөтөлж өсгөсөн Майжиг охины ганц цамцыг өдөр бүр ханцуйндаа чихэж алдчихаас айж яваагаас харагдана. Гэтэл ядарч зүдэрсэн хүн зон дотор сайхан сэтгэлийн оч унтардаггүй болохыг Шөөнөө хэмээх тэнэмэл хүүгийн өргөмөл аав Баянжаргал өвгөний холч ухаанаас сонсогдоно. Хүний ижий гэгч буянтан насан эцэс болсон ч үр хүүхдийнхээ төлөө сүнс нь үл амирладаг хийгээд бидний үзсэн харсан амьдралаас гадна зөн совин, далд ертөнц байдаг гэдгийг энэ туужаас сонсоорой. Хөх чулууны шид туужаас монгол ахуй, хүний амьдралын ээдрээ хүн байгалийн шүтэлцээг олж мэдэхийг танд хууч дэлгэн хэллээ.

homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч