Ном Цагаан цайз

Ном Цагаан цайз

Барааны код:
1148927
Худалдах үнэ

12,880₮

4-c дээш авбал
11,380₮
Хэмнэлт
6,000₮

Үзүүлэлт

Төрөл
Уран зохиол яруу найраг
Насны ангилал
Бүх насныханд
Зохиолч
Памук Орхан

Дэлгэрэнгүй мэдээлэл

Истанбул хотноо чинээлэг сэхээтний гэр бүлд төрсөн, Нобелийн шагналт алдарт турк зохиолч Орхан Памук Цагаан цайз (Beyaz Kale) хэмээх бүтээлээ 1984-1985 онуудад бичжээ. Энэхүү роман Орхан Памукийн англи хэлнээ хөврүүлэгдсэн анхны бүтээл бөгөөд орчуулагдсан даруйд нь Нью-Йорк Таймс Бүүк Ревью сэтгүүл “Дорнод шинэ од мэндэллээ, тэр бол турк зохиолч Орхан Памук” хэмээн уулга алдсан бол Обзервер сонин “Кальвино, Эко, Борхес, Маркес нарын шилдэг зохиолуудтай эн зэрэгцэнэ” хэмээн шагшин магтсан билээ. Цагаан цайз роман XVII зуунд далайн турк дээрэмчдэд олзлогдсон, Венецийн иргэнийг Истанбул руу авчирч буйгаар эхэлнэ. Одон орон, физик, уран зургийн талаар мэдлэгтэй түүнийг ижил сонирхолтой турк хүнд боол болгон өгдөг. Эл хоёр хүн өөр хоорондоо ер бусын төстэй. Эзэн, боолоосоо Венецийн тухай, Өрнийн шинжлэх ухааны тухай сурах хүсэлтэй аж. Эзэн, боол хоёр бие биеэ таних, ойлгох, бие биеийнхээ тухай хүүрнэхээр Истанбулын Алтан эвэр усан тохой руу харсан цонхтой, харанхуй, хоосон байшинд, ширээний ард суугаад ярилцана. Түүх яриа, адал явдал нь тэднийг нүх сүв бүрд нь тахал ээрсэн хотын гудамжууд, нас балчир султаны мөрөөдлийн цэцэрлэг, итгэмээргүй зэвсэг хийх төсөл болон “Би яагаад би вэ?” хэмээх асуулт руу хөтлөх ажээ. Түүх яриа өдрөөс шөнө рүү шилжихийн хэрээр лавширч, дүрүүд алгуур байр сэлгэнэ.
homepage
Нүүр
Шуурхай
Хямдралтай
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч