Ном Чик
Үзүүлэлт
Дэлгэрэнгүй мэдээлэл
Өсвөр насны хүүхэд тань юу бодож, юу хүсэж мөрөөддөгийг ойлгож, түүний нүдээр ертөнцийг хараад үзээрэй. Энэ насны хүүхдүүдэд найз нөхдийнхөө дунд яагаад ч юм “мундаг” харагдах гэсэн хүсэл байдаг. Үүнийг л уг романы зохиолч тун нарийн мэдэрч, гайхалтай энгийнээр дүрсэлжээ. Магадгүй та ном унших дургүй өсвөр насны хүүхэдтэй бол энэ зохиолоор дамжуулан номд дурлах гарааг нь эхлүүлж яагаад болохгүй гэж? Дунд сургуулийн сурагчдад тулгамддаг асуудлууд, шохоорхол, нөхөрлөл зэрэг тойрч гарах аргагүй хамгийн чухал бүхэн тусгагдсан болохоор нүдээ олсон сонголт болох нь гарцаагүй. Эрх дураараа байх дуртай, мөрөөдөмтгий, дурламтгай, саваагүй бас гэнэн цайлган залуу насандаа хийсэн үйлдэл бүр нэг бол сайхан дурсамж эсвэл сайн туршлага болж үлддэг. Харин Чик зохиолын гол баатар Чик, Майк хоёр сайхан дурсамжтай үлдсэн болов уу? Сайн туршлага хуримтлуулсан болов уу?