Бойлер нь усыг өөртөө нөөцлөн бага цахилгааны ачааллаар халаадаг. Ингэснээр ашиглалтын зардал багасах төдийгүй өөрийн хэрэглээг зохистой түвшинд байнга хадгална. Усны хоолойнууд нь зэвэрдэггүй гангаар хийгдсэн. Дээд зэргийн магни болон анод агуулсан халаагуур нь усыг богино хугацаанд халаах давуу талтай.Хэрэглээний усыг тогтмол халуун барих тул гэр бүлийн бүхий л хэрэгцээг хангаж ажиллах ба зуслан, хөдөө орон нутаг, төвийн халуун усгүй орон сууц, хаус хороололд олноор суурьлуулах боломжтой.
Техникийн тайлбар: Усны даралт багатай, цахилгааны хэлбэлзэлтэй газар эзэлхүүний бойлер ашиглах нь илүү найдвартай байдаг. Эзэлхүүн доторхи ус дээд хэмжээнд халсан тохиолдолд бойлер илүү халахгүй, дулааныг хадгалан дараагын хэрэглээ хүртэл халуун байлгадаг онцлогтой.