Зүрх мартахгүй төсөл

Зүрх мартахгүй төсөл

Хандивын дүн сонгох

Захиа үлдээх

Мэдээлэл

Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе
Дэлхий нийтэд хамгийн түгээмэл тохиолддог зүрхний төрөлхийн гажигтай, нэн яаралтай хагалгаанд орох шаардлагатай 2500 хүүхэд манай улсад байгаа ч тэр бүр хагалгааны төлбөр төлөх боломжгүйн улмаас бяцхан хүүхдүүд эрүүл саруул өсөж торниж боломж улам хумигдсаар байна. Энэхүү өвчнийг Ковид19-ын улмаас гадаадад эмчлүүлэх боломжгүй болж, гадаадын эмч, тусламжийн багийнхан ч Монголд ирэх үүд хаалга хаалттай байгаа энэ үед бяцхан хүүхдүүдийг эх орондоо аврах шаардлага тулгараад байгаа билээ. Тиймээс зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг энэ оны тавдугаар сард эхлүүлснээс хойш 40 хүүхдэд хагалгаа хийж бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэж байна.
 
Дэлхийд жилд дунджаар зуун төрөлт бүрийн нэг нь зүрхний төрөлхийн гажигтай төрдөг байна. Монгол Улсын хувьд жилд дунджаар 1000 орчим зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрж байгаагаас мэс засал шаардлагатай 200-300 байдаг. Хагалгаа тус бүрийн зардал харилцан адилгүй бөгөөд манайд дундаж зардал 10-15 сая төгрөг болдог бол иргэдийн түгээмэл зорьдог БНХАУ-д 40-60 сая, Туркт 65-80 сая, Тайландад 50-100 сая, БНСУ-д 80-240 сая хүртэл төгрөгийн өртөгтэй байна.

homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч