Дэлхийн хүүхдийн хүүрнэл
Үлдэгдэл цөөн тул барааны кодыг чатаар илгээж үлдэгдлээ баталгаажуулан захиалга хийгээрэй.
Үзүүлэлт
Дэлгэрэнгүй мэдээлэл
Уран зохиол өөрөө олон янзын хөг аялгуутай. Дэлхийн хүүхэд багачууд өөр өөрсдийн хэлээр амтархан уншиж буй зохиолыг эх сайхан Монгол хэлээрээ унших боломжийг төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн хүүхдийн зохиолч Ж.Дашдондог олгож байна. Тив тивийн хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл, ёс заншил, бодол сэтгэхүйг тусган харуулсан олон орны зохиолчдын бүтээл өнгө өнгийн солонго адил оюун сэтгэлийг баясгах нь гарцаагүй. Газар нутаг хол ч сэтгэл зүрхээрээ ойртон суугаад номоо дэлгээрэй. Энэ дээжид урьд өмнө нь манайд орчуулагдаж байгаагүй олон орны уран бүтээлчдийн цоо шинэ зохиолууд багтсан гэдгээрээ онцлог юм. Туркмен, Түрэг, Украйн, Унгар, Финлянд, Франц, Хятад, Чех, Швед, Швейцар, Шинэ Зеланд, Энэтхэг, Эстони, Япон зэрэг орны хүүхдийн зохиол багтсан байна.