Яагаад онлайн худалдаа гэж?

Яагаад онлайн худалдаа гэж?

Интернет гэдэг зүйл бий болсноороо дэлгүүр хэсэх үйл явцад хувьсгал бий болгосон. Интернет худалдаа олон давуу талтай учир олон хүмүүс уламжлалт аргаар дэлгүүр орохоос илүүтэйгээр онлайн худалдаа хийхийг илүүд үздэг болжээ.

Яагаад хүмүүс онлайн худалдааг илүүд үздэг бэ?

Онлайн худалдаа хийх шалтгаан:

  • Та хэзээ ч хамаагүй дэлгүүр хэсэх боломжтой. Олон хүнгүй, ганцаараа тухтай, бараа бүтээгдэхүүнийг 24/7 сонирхож худалдан авна.
  • Бараа бүтээгдэхүүний сонголт. Өөрийнхөө хайсан бүх л брэнд, бүтээгдэхүүнийг олох боломжтой. Дэлхий даяар тренд болж байгаа зүйлсийг гаднаас нэмж төлөхгүй, мөнгө үрэхгүйгээр авах боломж.

         

  • Бэлэг илгээхэд хялбар болсон. Найз нөхөд, хамаатан дотны хүмүүстээ бэлэг илгээхэд илүү амар болжээ. Та захиалаад гэрийн хаягийг өгөөд, хүргүүлэх нь бидний цагийг илүү хэмнэж байна.    
  • Илүү их хяналт. Бид дэлгүүр хэсэх үедээ тооцоолоогүй маш олон зүйлд мөнгөө үрсэн байдаг. Харин онлайн худалдан авалт хийх үед өөрийн сагсалсан бараа бүтээгдэхүүнээ харж мөнгөн дүнд хяналт хийх боломжтой.

  • Олон хүмүүстэй дэлгүүрт ороод тухгүй байна уу? Бараа бүтээгдэхүүнээ тухтай удаан харж үзэж чадахгүй байна уу? Машины зогсоол олдохгүй удаан тойрч байна уу? Энэ бүх асуудлууд онлайн дэлгүүр хэсэх үед огт саад болохгүй.

  • Цаг хэмнэлт. Заавал дэлгүүр өөрийн биеэр орох шаардлагагүй. Та ажил дээрээ байхдаа эсвэл гэрээсээ хүссэн цагтаа хүссэн үедээ ухаалаг утсаа ашиглан дэлгүүр хэсэх боломжтой.

  • Хүргэлтийн үйлчилгээ. Та хүйтний улиралд дэлгүүр орно гэж санаа зоволтгүй, онлайн захиалга үүсгэн хүссэн газартаа хүргүүлээд авна.
  • Бараа бүтээгдэхүүний буцаалт. Тодорхой цаг хугацааны дотор, бараа бүтээгдэхүүн буцаалт журмын дагуу буцаалтыг үйлчлүүлэгч, хэрэглэгчийн гомдлын дагуу хийнэ.

  • Боломжийн үнэ. Үнийн мэдээллийг шууд харах боломжтой, мөн nomin.mn сайтаас хүссэн бараагаа storepay ашиглан 4 хуваан авах боломжийг бүрдүүлж өгсөн байна.

  • Онцгой урамшуулал. Онцгой урамшуулал, худалдаа бүрийг онлайнаар сайт, page бүрээс цаг алдалгүй авах боломжтой.

Бусад зөвлөгөө

homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч