Г.Аюурзана уншигчдадаа шинэ романаар бэлэ г барилаа. Түүний шинэ номын нэр “Өчигдөр уулзъя” /Бүрлээчийн монолог / юм. Үйл явдлын хувьд “Сахиуст хангайн нууц” номынх нь үргэлжлэл ажээ. Зохиолч шинэ романыхаа талаар “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан Хар Улаан”, “Судасны чимээ”, сүүлд гарсан “Сүнсний томьёо” цөмөөрөө л орчин цагт өрнөж буй үйл явдалтай. Гагц “Сахиуст хангайн нууц” л урьд дээрийн, өөр цаг үеийн тухай өгүүлдэг. Энэ удаад “Сахиуст хангайн нууц”-ын үргэлжлэл романыг хэвлүүлснээр бас нэгэн мөчлөг зохиолуудаа цэглэж байна” гэжээ.</p>