шаналлыг гагцхүү Эмсгүй эрс л ойлгоном. Тэнд очсон хүн өрнийн салхины таатай сэвэлзээг арван дөрөвтэй оршихуйнхаа хамт үүрд алдана. Усан цэргүүдийн сулхан гингэнээн чихнээ хадна. Тэнгисийн ёроол дахь аммониты, целакант нүднээ үзэгдэнэ. Шөнийн нэг цагт хүн рүү залгана. Шөнийн нэг цагт танихгүй дуудлага авна. Хэн нэгнийг хаа нэгтээ ойшоох, болихоо шийдэж чадалгүй хүлээн сууна. Дугуйныхаа хийг шалгаж байтал нулимс тань хар аяндаа зам дээр дусагнана... </p>